МҮЭ-ийн Соёлын Төв Ордон 50 жилийн ойн төлөвлөгөөт ажлын хүрээнд, ҮЭХороотой байгуулсан хамтын гэрээний дагуу нийт ажилтнуудаа эх орны байгалийн үзэсгэлэнт газраар аялууллаа. Энэ удаа Архангай аймгийн Өгий нуур-Чулуутын хавцал- Шар хоолойн агуй-Хархорин-Тайхар чулуу- Тэрхийн цагаан нуур-Хоргын тогоогоор аялуулж, хамтын ажиллагааны санамж бичигтэй “Хайрхан” суманд очин 4 шөнө 5 өдрийн турш дурсамж дүүрэн аялал хийлээ. Мөн аяллын үеэр “Хайрхан” сумын ЗДТГ болон сумын ҮЭХолбоотой хамтран спортын 2 төрлөөр нөхөрсөг тоглолт зохион байгууллаа. Манай хамт олны аяллын үеэр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн Архангай аймгийн ҮЭХолбооны дарга З.Мөнхтогтох, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн болон хамтын ажиллагааны санамж бичигтэй, хамтран ажилладаг “Хайрхан” сумын засаг дарга В.Мөнхбат, сумын ҮЭХолбооны дарга Б.Жаргалсайхан болон ЗДТГ-ын албан хаагчид, сумын нийт ҮЭ-ийн гишүүд нутгийн зон олонд хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж та бүхний ажилд өндөр амжилт хүсэж байна.

© 2025 он. Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency