МҮЭ-ийн Соёлын төв ордны түүхт 50 жилийн ойн хүрээнд “ХАМТДАА БҮТЭЭСЭН 50 ЖИЛ” үзэсгэлэн, “СОЁЛЫН ГЭГЭЭН ӨРГӨӨ” ном бэлтгэн хэвлүүлж баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа.Ойн баярын хурал дээр МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, БГД-ын засаг дарга Ө.Сумъяабаатар, БГД-ын ИТХ-ын дарга П.Өлзийнаран нарын албан ёсны мэндчилгээ ирж ,баяр хүргэн гардуулсан бөгөөд мөн манай хамт олон 2025 оны БГД-ын “Шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч байгууллага”-аар шалгарлаа.
Түүхт ойн баярын үеэр МҮЭХолбооны Ерөнхийлөгч Э.Тамир Монголын үйлдвэрчний эвлэлийн “Хүндэт өргөмжлөл”-ийг МҮЭ-ийн Соёлын төв ордны захирал Ц.Мөнхбаярт гардуулж баяр хүргэлээ. 

© 2026 он. Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency