Энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” энэ баасан гарагийн 20:00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд хоёр дахь үндэсний ялагчаа тодруулна.
Тус тэмцээнд шилдэг 13 оролцогч шалгаран үлджээ. Тэднээс зөвхөн нэг нь 20 мянган ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болж, дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө 200 гаруй улсын миссүүдтэй мөр зэрэгцэн алхаж, эх орноо төлөөлнө.
Өнгөрсөн жил 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia 2018” тэмцээн зохиогдож, загвар өмсөгч Д.Долгион ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe” амжилттай оролцсон билээ.
“Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг гэдгийг зохион байгуулагчид нь онцолдог. Тус тэмцээн нь нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс, фото мисс зэрэг шалгаруулалттай юм байна.
© 2024 он. Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency